орох


Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 19-24-нд Бүгд найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийв. Түүнийг дагалдан явсан айлчлалын багийнхан Дели хот дахь Акшардам цогцолборыг үзэж сонирхсон юм. Энэтхэгчүүд энэхүү үзэсгэлэнтэй цогцолборыг дэлхийн найм дахь гайхамшигт бүртгүүлэх зорилгоор байгуулжээ.

Нэг ширхэг ч хадаас ашиглаагүй, уран барилга, архитектурын онцгой объект болох Акшардамыг хинди шашны их номлогч Сваминараяны дурсгалд зориулан бүтээсэн байна. Тэрээр хинди соёл, оюун санааны түгээгч байсан аж. Түүний хүүхэд наснаас эхлээд өтөл үеийг дүрсэлсэн хөргүүд цогцолборын хананд бий. Шашны ариун газар тул хүрэлцэн ирэгсэд дотогш нэвтрэхдээ гутлаа тайлж орно. Хинду шашны их номлогчийн хүүхэд ахуй үеийг дүрсэлсэн, жижиг алтан баримал дээр ус цутгах ёслолыг хүн бүр үйлдэв. Ингэхдээ Сваминараян гэж нэрийг нь чанга дуудах учиртай гэж тайлбарлав. Тэрээр 1781-1830 оны хооронд амьдарч байжээ.  Таван жилийн турш барьж, 2005 онд дуусгасан энэ цогцолборт 300 сая хүн/цаг зарцуулж, Энэтхэгийн өнцөг булан бүрээс 3 буман чулуу авчирчээ. Авьяас, ур чадвараараа шалгарсан олон зуун сийлбэрчин, уран барилгачин, гар урлаачид ажилласан гэв. Байгууламжийн хананд тогос, заан, арслан, барыг товойлгон дүрсэлжээ. Энд нийт 20 мянган баримал бий аж.   Энд их номлогч Сваминараяны 3.3 метр өндөр, алтан баримлын зэрэгцээ кино театр гэх мэт соёл урлагийн байгууламжууд ч бий. Эдгээрээс хамгийн сонирхолтой нь завьт музей юм. Бид тогосны толгойг дүрслэн чимэглэсэн, модон завинд гурав гурваараа эгнэн сууж, газар доогуур аяллаа. Аялал ердөө 15 минут үргэлжилнэ. Гэхдээ энэ хугацаанд маш их мэдээлэл аваад гарна. Урьдаас бэлтгэсэн аудио бичлэгээр завины хоёр талын дүр дүрслэлийг дэлгэрэнгүй тайлбарлана. Олон зуун жилийн өмнөөс Энэтхэгчүүд санал хураан, олонхийн шийдвэрээр шийдэлд хүрч буй баримлын дээр “Энэтхэг бол ардчиллын өлгий нутаг” гэж бичжээ. Алдарт эрдэмтэн Эйнштэйнээс даруй мянган жилийн өмнө Энэтхэг эрдэмтэн таталцлын хуулийг нээсэн, дэлхийн анхны гоо сайхны мэс заслыг (хамар өндөрсгөх), хийж, иог, бясалгалыг анхлан нээсэн гэх мэт Энэтхэгийн шинжлэх ухааны гол гол ололтуудыг танилцуулав.          Музейгээс гарч ирээд ам-фи театрт ирлээ. Эндхийн яг голд нь зогсоод ярихад дороос дээшлэх суудалд суусан хүн бүрт яриа нь сонсогддог аж. Орой болж, харанхуй болсон тул гэрлэн үзүүлбэр үзүүлэв. Өнгө өнгийн гэрэл, олон тооны тооны усан оргилуур, хөгжимтэй хоршин, гайхалтай сайхан үзүүлбэр болдог юм байна. Гал, ус, шороо, салхи, огторгуйн бурханд сүр хүчээ гайхуулан, түймэр дэгдээж, хуй салхи дэгдээн, үер ус буулгав. Гэвч тэд эцэст нь бүгд хамтдаа орших учиртайг ойлгож буйг харуулснаар гэрлэн үзүүлбэр төгслөө.       

Эх сурвалж: Gogo.mn

Cedar cityCedar cityCedar city




Мэдээ мэдээлэл