орох


Зочны өрөөнд айл бүр халуун ам бүлээрээ цуглаж амарч, тоглож, ярилцаж, телевизор үзэж, хөгжим сонсож, мөн зочдыг дайлж цайлан хамгийн их цагийг хамтдаа өнгөрүүлдэг. Тиймээс айл бүрийн эзэгтэй нар энэ өрөөг тав тухтай, тохилог, цэвэр үзэмжтэй байлгах хүсэлтэй байдаг. Иймээс та бүхэнд зочны өрөөг хэрхэн тохижуулж болох талаар бяцхан зөвлөгөө мэдээлэл хүргэж байна.

1. Харилцан яриа үүсгэх тавилга

Хэрвээ та хүмүүстэй ярилцаж болох орчин үүсгэхийг хүсвэл кофены ширээ зочны өрөөндөө тавиарай. Ингэснээр та ширээ тойрсон яриа эхлүүлэхэд тохиромжтой нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн та ширээн дээрээ хүссэн чимэглэлээ тавьж болно. 

2. Тавилга хуваарилах

Хэрвээ танай гал тогоо болон зочны өрөө зугтаа байдаг бол тавилгаа хуваарилах аргаар тусгаарлагдсан орчныг үүсгэж болно. 

3. Хивс

Хэрвээ ямар нэг хоосон орон зай үүсэж байвал та хивс тавьбал тэрхүү орон зайг нөхөж болно. Болж өгвөл хивсээ будайндаа ойр байлгахыг хичээгээрэй. Учир нь тур хэсэгт зочид суух дуртай байдаг юм.

4. Том буйдан

Том хэмжээтэй буйдан зочны өрөөг дүүргэж харагдуулахаас гадна илүү тав тухтай орчныг бий болгодог. Мөн түшлэггүй буйдан илүү олон багтаадаг учраас том, үргэлжилсэн буйдан тавихыг зөвлөе. 

5. Анхаарал татах зүйл

Өрөөнд зайлшгүй байх ёстой зүйлсийн нэг бол анхаарал татах зүйл юм. Тэр нь ихэвчлэн зурагт эсвэл галын зуух байдаг. Харин зарим хүмүүс уран зураг, баримал, зэргийг ашигладаг. Хэрвээ та илүү бүтээлч байхыг хүсвэл шалнаас тааз хүртэл үргэлжилсэн том цонх, жижиг хүрхрээ зэргийг ашиглаж болно. 

Эх Сурвалж: Caak.mn

Cedar cityCedar cityCedar cityCedar cityCedar city




Мэдээ мэдээлэл